Sunday, June 10, 2012

Мэндчилгээ

Интернет хэрэглэгч эрхэм Та бүхэн Улс төрийн Боловсролын Академийн цахим хуудсанд тавтай морилно уу.

Улс төрийн Боловсролын Академийн талаар танилцуулга хийж байгаадаа таатай байна. Манайх 1993 онд байгуулагдсан цагаасаа ардчиллын үнэт зүйл хүний эрх, иргэний нийгмийн чиглэлээр сургалт, судалгааны ажил явуулж ирсэн төрийн бус байгууллага билээ. 1997 оноос үйл ажиллагаагаа бүсчлэн явуулах зорилгоор 6 аймагт (Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Ховд, Хөвсгөл) өөрийн салбарыг байгуулсан.
Бид үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байлгах зорилгоор энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна.
Та бүхнийг манай цахим хуудсаар тухлан зочилж бидний үйл  ажиллагаатай танилцаж санал бодлоо солилцохыг хүсч байна.  


No comments:

Post a Comment