Wednesday, June 6, 2012

Д.Ганболд Хангарьд одонгоор шагнууллаа

Shuud.mn
 2012 оны 05-р сарын 20. 14:28
 

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогчоор 3 жил гаран ажиллаад, өөрийнхөө хүсэлтээр өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Ганболдод Нийслэлийн хамгийн дээд шагнал болох “Хангарьд” одон гардууллаа.
Түүнд уг шагналыг гардуулах үеэр Хотын мээр Ц.Мөнхбаяр  “Нийслэлчүүдийнхээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьжиргаагаа сайжруулах боломжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Улаанбаатар хот орчмын экологийн доройтлыг сэргээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байна” гэв.
У.Жигүүр

No comments:

Post a Comment