Wednesday, June 27, 2012

Зөөврийн хайрцгаар 8000 иргэний саналыг авна

Gogo.mn


Зөөврийн хайрцгаар 8000 иргэний саналыг авна
УИХ-ын 2012 оны сонгуульд зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр болж байна.


Нийт 8000 иргэнээс зөөврийн хайрцгаар саналыг авна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас хэсгийн хороондоо очиж чадахгүй болсон, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаагдаж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авдаг.

Ингэж санал авахад хэсгийн хороодын ажилтнууд болон намын ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хамтран явах боломжтой.

М.Жаргал

No comments:

Post a Comment