Tuesday, May 15, 2012

100 хоног


100 хоног

Та бүгдийн амар амгаланг айлтгая. Бид бүхэн шинэ удирдлага, шинэ бүтэц зохион багуулалтаар ажиллаж эхлээд өнөөдөр 100 дахь хоногтоо золголоо. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нэг зорилго, нэг сэтгэлээр өмнөө тавигдсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэн ирлээ. Өнөөдөр бид 100 хоногт ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэнээ эргэн нэг дүгнэж, цаашид юу юун дээр анхаарч ажиллах талараа зөвлөлдөхөөр энэхүү албан бичгээ хүргүүлж байна.

2012 оны 2-р сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлын  ажлаа хүлээн аваад юуны өмнө УТБА-ийн Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүд, салбарын багш эрхлэгч нарын хамтарсан уулзалтыг зохион байгуулж, цаашдын ажлынхаа зорилго, зорилтын талаар ярилцсан билээ. Түүнчлэн 2012 оны  сургалт судалгааны ажлын семинар зөвлөлгөөнийг зохион байгуулан, мэргэжлийн багш нараар хичээл заалгаж, ажлын төлөвлөгөөг хамтаараа хэлэлцэн баталсан.
Өнгөрсөн 100 хоногт манай хамт олон “УИХ-ын сонгууль ба сонгогчдын эрх үүрэг”, “Цаг уурын өөрчлөлтийн малчдын амьдралд үзүүлж буй сөрөг нөлөө, түүнээс хэрхэн хамгаалах нь”, “Улс төр дахь эмэгтэйчүүдийн ололцоо”, “Улс төр дахь  залуучуудын оролцоо”, “Шинэ үе иргэний төлөвшил” зэрэг сэдвүүдээр Ховд, Баян-Өлгий, Архангай, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Хэнтий аймгуудын нийт 60 орчим сумдын 2218 иргэд сонгогчидод 100 гаруй сургалтыг хийсэн байна. Сургалтанд ашиглагдах гарын авлага, лекцийн материал, сургалтын видео-кино, сургалтын хэрэглэгдэхүүнийг мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөөний үндсэн дээр манай багш, эрхлэгч нар боловсруулж, Академийн төвөөс эрхлэн эмхтгэн хэвлүүллээ.

No comments:

Post a Comment