Wednesday, June 27, 2012

Зөөврийн хайрцгаар 8000 иргэний саналыг авна

Gogo.mn


Зөөврийн хайрцгаар 8000 иргэний саналыг авна
УИХ-ын 2012 оны сонгуульд зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр болж байна.

Monday, June 25, 2012

Нэг сая 833 мянга 478 иргэн санал өгнө

News.mn
Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сонгогчдын нэрийн жагсаалт эцсийн байдлаар тодорсон байна. Улсын хэмжээнд нийт нэг сая 833 мянга 478 иргэн санал өгөхөөр нэрийн жагсаалт эцэслэн гарчээ. Үүнээс нийслэлд 804 мянган 470 иргэн УИХ, НИТХ-ын сонгуульд санал өгөх бол орон нутагт УИХ-ын сонгуульд нэг сая 29 мянга найман хүн санал өгөхөөр болжээ. Одоогийн гаргасан нэрийн жагсаалтад өөрчлөлт орохгүй бөгөөд нэрийн жагсаалтад орсон хүн санал өгөх боломжгүй тохиолдолд нэрийн жагсаалтаас хасах боломжгүй гэдгийг албаныхан хэллээ.

УТБА-ийн 2012 оны Сургалтын хөтөлбөр

УТБА-иас батлагдсан албан ёсны хөтөлбөр болно.

Sunday, June 10, 2012

Мэдээ

2012 оны 06-р сарын 11

Удахгүй болох Улсын Их Хурлын болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн хороодоос үнэмлэхээ хүлээн аваад суртчилгаагаа эхэллээ.

Мэндчилгээ

Интернет хэрэглэгч эрхэм Та бүхэн Улс төрийн Боловсролын Академийн цахим хуудсанд тавтай морилно уу.

Wednesday, June 6, 2012

Д.Ганболд Хангарьд одонгоор шагнууллаа

Shuud.mn
 2012 оны 05-р сарын 20. 14:28
 

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогчоор 3 жил гаран ажиллаад, өөрийнхөө хүсэлтээр өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Ганболдод Нийслэлийн хамгийн дээд шагнал болох “Хангарьд” одон гардууллаа.
Түүнд уг шагналыг гардуулах үеэр Хотын мээр Ц.Мөнхбаяр  “Нийслэлчүүдийнхээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьжиргаагаа сайжруулах боломжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Улаанбаатар хот орчмын экологийн доройтлыг сэргээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байна” гэв.
У.Жигүүр